7211 3011 Сэтгэлд амтагдана! QPay-р шууд төлнө

Үйлчилгээний нөхцөл

Нийтлэг үндэслэл

  1. Amtlagsarnai.com нь Амтлаг сарнай дэлгүүрийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү журмын хэрэгжилтэнд Амтлаг сарнай дэлгүүрийн /цаашид дэлгүүр гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.

Вэб сайт, түүний үйл ажиллагаа

  1. www.amtlagsarnai.com вэб сайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.
  2. “Амтлаг сарнай” худалдааны тэмдэгт нь Фото Пресс Групп ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
  3. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  4. Энэхүү журмын бүх нөхцлийг вэб сайтанд тусгасан байна.
  5. Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
  6. Дэлгүүрийн Интернэт худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр 10.00-19.30 (Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллана.
  7. Дэлгүүр вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
  8. Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг чөлөөтэй илгээх эрхтэй.

Вэб сайтын гишүүнчлэл

  1. Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.
  2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг дэлгүүр цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна
  3. Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн имэйл хаяг, нууц үгийг оруулна.
  4. Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.
  5. Нэг худалдан авагч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  6. Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг зэрэг багтах бөгөөд банкны төлбөрийн картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  7. Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  8. Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  9. Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.

Үнэ, төлбөр тооцоо

  1. Вэб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ нэмэгдээгүй бэлэн төлөлтийн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
  2. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
    • Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр дэлгүүрийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ).

Интернет дэлгүүртэй холбоо барих

  1. www.amtlagsarnai.com интернет дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна.
  2. Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:
    • Утсаар холбогдох: 7211 3011
    • Facebook хуудсаар: fb.com/SweetroseGift
    • Имэйл хаягаар: amtlagsarnai@gmail.com

Вэб сайтын цагийн хуваарь

  1. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.
  2. Интернет худалдааны мэргэжилтний ажиллах цаг:
    • Даваа-Бямба: 10.00-19.30
    • Ням: Амарна
Чат